АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА
Ч.МӨНХБАТ ТАНАА
Шатар сонирхогчдын тэмцээн
зохион байгуулсан тухай.
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус суманд 2015 оны 11 сарын 21, 22-ны өдрүүдэд Улсын Их Хурлын даргын ивээл дор явагддаг Шатар сонирхогчдын тэмцээнийг журмын дагуу зохион байгуулж явуулав. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6-н тамирчин оролцсоноос :
Эрэгтэй: 1-р байр Дэл багийн малчин Э. Даваасүрэн
2-р байр Ахлах сургууль багш П.Гантулга
3-р байр ЗДТГ БО улсын байцаагч Т.Холбообаатар
Эмэгтэй: 1-р байр Ахлах сургууль багш Д.Мөнгөнтуяа нар шалгарав.
Э.Даваасүрэн, Д.Мөнгөнтуяа нар 2015 оны Сумын аварга шатарчнаар шалгарч шагнуулав. Дээрх тамирчдад Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг “Талархал”-ыг гардуулж өгөв.
ИТХТ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТУУЛ